Монгол хэлний тухай хуульд "2025 оны 01 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасны дагуу бэлтгэл ажлыг хангах зорилготой "ҮНДЭСНИЙ ӨВ-ӨВ СОЁЛ" аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын хамт олон 11 сарын 05-ны өдөр хүртэл долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад Монгол бичгийн хичээлд хамрагдаж байна.