Засаг даргын Тамгын газрын танилцуулга
ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХ
1959-1992 он хүртэл- Есөнзүйл сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаа
1992 оноос одоог хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газар
ЕСӨНЗҮЙЛ СУМЫН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Тамгын газрын алсын хараа: Тамгын газрын албан хаагчдын мэдлэг боловсрол мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадвартай нэгэн зорилгод сэтгэл зүтгэлээрээ нэгдэн төлөвшсөн хамт олныг бүрдүүлж төрийн албыг тогтвортой мэргэжлийн түвшинд явуулахыг эрмэлзэнэ.
Тамгын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго : Сумын ЗДТГазар нь Засаг даргыг цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг бүх талын мэдээллээр тасралтгүй хангаж иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан сум эдийн засаг, нийгмийн хувьд бие даан хөгжих үндсэн суурийг тавих явдал мөн.
Аймгийн Засаг даргын 2019 оны 12-р дугаар сарын 30-ны өдрийн А/821 дугаар захирамжаар Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо нь улс төр, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний нийт 20 орон тоотой батлагдан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Тус байгууллагат 2022 оны байдлаар Сумын засаг дарга-Т.Бат-Өлзий, Засаг даргын орлогч-Ч.Ганхүү, Засаг даргын Тамгын газрын дарга-С.Бат-Эрдэнэ нийт удирдах 3 ажилтан, Санхүү албаны дарга-Ж.Байгальмаа, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн-Б.Мичидмаа, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн-Т.Мөнхзул, Байгаль орчны хяналтын улсын байцаагч-Д.Мөнхбаяр, Нийгмийн бодлогын мэргэжилтэн-П.Отгончимэг, Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн-Б.Мандах, Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн-Г.Мөнх-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сан-Ж.Мөнхзул, Тахилга багийн Засаг дарга-Ж.Эрдэнэбилэг, Мөнхбулаг 2-р багийн засаг дарга Ц.Мягмарсүрэн, Хайрханы 3-р багийн Засаг дарга Г.Очир, Эрээний 4-р багийн засаг дарга П.Амарзаяа нийт гүйцэтгэх 12 ажилтан, Нягтлан бодогч-Ж.Байгальмаа, Архив, бичиг хэргийн эрхлэгч-Д.Эрдэнэтуяа, Нярав, Үйлчлэгч-С.Долгорсүрэн, Жолооч-Н.Балжинням нийт үйлчилгээний 5 ажилтан ажиллаж байна.
Мөн сумын Засаг даргын Тамгын газарт босоо тогтолцоотой гурвалсан гэрээ байгуулан 9 албан хаагч ажиллаж байна. Үүнд: Хөдөлмөр, халамжийн ажилтан-Л.Наранцэцэг, Улсын бүртгэгч-Л.Адъяасүрэн, Газрын даамал-Ж.Адъяадолжин, Татварын улсын байцаагч-Б.Түвшинтөгс, Нийгмийн даатгалын улсын байцаагч-М.Буяннэмэх, Цаг уурын ажилтан-Д.Тунгалагцээл, Хэсгийн төлөөлөгч-Л.Мөнхцэрэн, Цагдаа-Б.Мөнх-Очир, Олон нийтийн цагдаа Г.Оюунбаатар нар суманд салбарын удирдлага санхүүжилтээр ажиллаж байна.
Сумын Засаг даргаар 1992-1996 онд Цэрмаагын Төмөр, 1996-2000 онд Цагааны Бямба, 2000-2008 онд Жамъяанжавын Адъяатогтох, 2008-2012 онд Баасанхүүгийн Баярсайхан, 2012-2016 онд Дашцэрэнгийн Батсуурь, 2016-2020 онд Дондог Мөнхбаяр, 2020 оноос одоог хүртэл Төвөрдөшийн Бат-Өлзий ажиллаж байна.
Сумын Засаг даргын орлогчоор 1992-2000 онд Дашдулам Ням, 2000-2004 онд Ламжавын Бямба/Хавсран гүйцэтгэж байсан/, 2004-2008 онд Дашдуламын Ням, 2008-2012 онд Дамдинсүрэнгийн Ууганбаатар, 2012-2016 онд Жундааны Отгонбаатар 2016 оноос одоог хүртэл Чогсонжавын Ганхүү ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газрын даргаар 1992-1996 онд Сэдбазарын Бат-Очир, 1997-1999 онд Осорын Цэрэндаш, 2000-2003 онд Сэдбазарын Бат- Очир, 2003-2005 онд Лхамжавын Бямба нар ажиллаж байжээ. 2005-2012 онд Дашцэрэнгийн Батсуурь, 2012 оноос одоог хүртэл Сосорбарам овогтой Бат-Эрдэнэ ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн бүх сумын Засаг даргын Тамгын газруудын ажлыг тусгай үзүүлэлтээр жил бүр дүгнэхэд аймгийн хэмжээнд 2018 онд аймгийн Иргэдийн хурлаас зарласан “Хүүхдийг дэмжих жил”-ийн тухайлсан ажлын үзүүлэлтээр нэгдүгээр байр, 2008, 2013, 2018, 2020 оны ажлын үзүүлэлтээр “Тэргүүний сум”-аар шалгарч ажлын үзүүлэлтээрээ сумдуудыг тэргүүлэн ажиллаж байгаа нь үе үеийн ажилтан, албан хаагчид тэдгээрийн бүтээлч шаргуу хөдөлмөрийн үр дүнтэй салашгүй холбоотой гэж үзэж байна.
Одоогийн байдлаар тус байгууллагат Алтангадас одонт-2, Хөдөлмөрийн хүндэт медальт-2, Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан-2, Нийгэм хангамжийн тэргүүний ажилтан 1, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 2, Байгаль орчны тэргүүний ажилтан-1, Сумын Төрийн захиргааны шилдэг ажилтан-7, Сумын аварга ажилтан-2, ажиллаж байна.
ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР