card

АЛСЫН ХАРАА

Тамгын газрын албан хаагчдн мэдлэг боловмрол мэргэжил, туршлага, мэргэжлийн ур чадвартай нэгэн зорилго итгэл зүтгэлээрээ нэгдэн төлөвшсөн хамт олныг бүрдүүлж төрийн албыг тогтвортой мэргэжлийн түвшинд явуулахыг эрмэлзэнэ. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг даргыг цаг үеэ олсон зөвөлгөө дэмждэг бүх талын мэдээллээр тасралтгүй хангаж иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан сум эдийн засаг, нийгмийн хувьд бие даан хөгжих үндсэн суурийг тавих явдал мөн. 

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

1. Хууль эрх зүй, төрийн захиргааны өндөр мэдлэгэтэй төрийн албан хаагчдаар Тамгын газрын хамт олныг бүрдүүлж үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллах

2. Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг чанад сахин өргөсөн тангарагаа чин үнэнч, шударга аливаа үзэл сурталаас ангид байх зарчимыг баримтлаж ажиллах

3. Иргэдэд үйлчлэх үйлчилгээндээ хөнгөн шуурхай, соёлтой байдлыг нэвтрүүлэн үнэн бодитой, алдаа мадаггүй, цаг үеэ олсон мэдээлэл үйлчилгээг үзүүлэх 

СТРАТЕГИ ЗОРИЛТ

Зорилт 1. Орон нутагт хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохицуулалтаар хангаж иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх

Зорилт 2. Аймаг сумын Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохицуулалтаар хангах 

Зорилт 3. Засаг даргын Тамгын газрыг хөгжүүлэх иргэдэд мэргэшсэн тогтвортой чадварлаг төрийн албаар үйлчлэх бүтэц тогтолцоог бүрдүүлж үйлилгээний чанарыг сайжруулах

Зорилт 4. Нутаг дэвсгэртээ эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг хангах үйл ажиллагааг зохицуулалт зохион байгуулалтаар хангах