ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ НАР ТАНГАРАГ ӨРГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн захиргааны албан хаагчдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт Засаг даргын өрөөнд зохион байгууллаа.

Төрийн захиргааны тангаргийг сумын Иргэдийн төлөөлөлгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн Л.Будмаа, Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаяр нар өргөж, тангараг өргөх арга хэмжээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мандах, Засаг дарга Т.Бат-Өлзий, Засаг даргын Тамгын газрын дарга С.Бат-Эрдэнэ болон албан хаагчид оролцлоо.

Төрийн захиргааны албан хаагчид Тангарагийн хуудсандаа гарын үсэг зурж, тангарагийг уншаад, төрийн дуулал эгшиглүүлсэний дараа Төрийн тугандаа хүндэтгэл үзүүлэн ёслолын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөв.