Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16/02 дугаар тогтоолоор батлагдсан 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 2 ширхэг гүн өрмийн худаг засварлах ажлын саналыг иргэдэд олон нийтэд хүргэлээ. Тус 2 худаг нь Хайрханы 3 дугаар багийн Мэлзэн, Тахилганы 1 дүгээр багийн Чулуут гэх газруудад хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан юм.