2024 оны ээлжит цэрэг татлагын тов гарлаа

2006-1998 ОНЫ ЦЭРГИЙН НАСНЫ ЭРЧҮҮДЭД

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 2 дахь заалтын (Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна) гэсний дагуу цэргийн жинхэнэ албанд татна.

1. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвд #Цусны_дэлгэрэнгүй_шинжилгээ, #Шээсний_Ерөнхий_шинжилгээ, #Био_химийн_шинжилгээ, #Бэлгийн_замын_халдварт_өвчний_шинжилгээ, #Элэгний_ВС_вирусны шилжилгээ хийгдэх бөгөөд шинжилгээнд хамрагдаагүй эрчүүдийг цэрэг татлагын КОМИССООР оруулахгүй болохыг АНХААРНА уу. (#Үзлэгт_ирэхдээ_шээсний_шинжилгээ_өгөхөд_бэлэн_өлөн_шээстэй_ирнэ)

2. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 07.30 минутанд цэрэг татлагын комиссоор орох тул СОЁЛЫН ТӨВ-д бэлэн байна уу.

3. Комиссоор орох эрчүүд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Багийн Засаг дарга нартаа өөрийн биеэр ирж бүртгүүлж заасан хугацаанд тогтоосон газар бэлэн байна уу.

4. 1998 оны эрчүүд мөнгөн төлбөрийн тооцоо хийж дуусгана

Цэрэг татлагын комиссоор орох эрчүүд дараах зүйлсийг биедээ авч ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3. 2 хувь цээж зураг /3*4/

4. Углааш (таавчиг), өвчлөлийн карт

5. Эрүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх

ЦЭРЭГ татлагтай холбоотойгоор дараах зүйлүүдийг анхааруулж байна. Үүнд:

Цэрэг татлагад 1, 4 дүгээр дамжааны #Оюутнуудыг ирүүлэхгүй бөгөөд харин цэргийн насны оюутнууд өөрийн сургуулийн суралцаж байгаа тодорхойлолт, төлбөр төлсөн төлбөрийн баримт, уэргийн үүрэгтний үнэмлэхийг зөвхөн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бэлэн авч ирж шийдвэрлүүлэхийг АНХААРУУЛЖ байна.

Их дээд сургуульд суралцаж байгаад чөлөө авч цэргийн албанд татагдаж байгаа бол чөлөө олгосон захирлын тушаал, тухайн жилийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхийг авч ирж шийдвэрлүүлэхийг АНХААРУУЛЖ байна.

1998 оны эрчүүд тухайн өдөр мөнгөн төлбөрийн тооцоог хийж дуусгах бөгөөд цэргийн үүрэгтний үнэмлэх, их сургууль төгссөн дипломны эх хувийг авч ирж 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлүүлэхийг АНХААРУУЛЖ байна.

Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтан Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1,2 дугаар заалтын дагуу хариуцлага хүлээхийг АНХААРУУЛЖ байна.