ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны жилийн 100 ойг угтан 16 насанд хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй 13 сурагч “Иргэний андгай” өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Мөн Үндсэн хуулийн талаар сургалт мэдээллийг өгөн ажиллалаа.
Монгол Улсын иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн Эх орны иргэн болсон хүүхдүүддээ баяр хүргэж, үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй Иргэн болохыг хүсэн ерөөе.