Сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 2024 оны мал тооллогын комисс болон салбар комисс, явах чиглэлийг батлан тус өдөр комиссын хуралдааныг хийлээ. 2024 оны жилийн эцсийн тооллого Улс орон даяар 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл зохион байгуулагдах юм.