НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

       Сумын төвийн орчны их цэвэрлэгээг 2025 оны 05 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Засаг Даргын Тамгын Газар, Эрүүл Мэндийн төв, Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллага, Соёлын төвийн бүх төрийн албан хаагч нар, айл өрхүүд өөрийн эзэмшлийн талбай, мөн хуучин тахиан байрны орчныг хүнсний эрхийн бичиг авдаг 3 иргэнээр цэвэрлүүлж нийт 26,4 тн хог хаягдлыг Мөнхбулаг 2-р багийн Засаг Дарга О.Түмэндэмбэрэл, Эрээн 4-р багийн Засаг Дарга Б.Өнөрбаяр, ТҮКийн ажилтан С.Ганхуяг нар 3 автомашинаар хогийн төвлөрсөн цэгт хаяж, хогийн төвлөрсөн цэгийн гадна, дотор ил гаргаж хаясан хог хаягдлыг ЗДТГазрын жолооч Н.Балжинням түрж цэвэрлэж, байгаль хамгаалагч Л.Анхбаяр хяналт тавьж ажиллалаа.