Өндөр Гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн тэгш ойг энэ жил өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлын хэсэг томилогдон, ойн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

           Ойн хүрээнд энэ оны 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Өндөр гэгээний даншиг наадмыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Есөнзүйл суманд шашны үйл ажиллагааг зохион байгуулж, 400 орчим лам хурах төлөвтэй байна.  Тиймээс ойн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Барилга хот байгуулалтын мэргэжилтний хамтаар Есөнзүйл суманд ажиллалаа. Өндөр Гэгээний номын өргөө, Өвгөн суварга болон түүний төрсөн гэрийн буйр болох Манда толгой гэх газруудтай танилцаж, тохижилт хийх шаардлагатай газруудыг тодорхойлон, ажлын зураглал гарган ажиллаж байна.