Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн дэвжээний Галын нээлтийн барилдан 2025 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Есөнзүйл сумын нэрэмжит болон зохион байгуулагдлаа.

         Сумын ИТХ, ЗДТГ, "Есөн Өлзий" бөхийн холбооноос Есөнзүйл сумын харъяат Аймгийн Арслан В.Тавхай, Үндэсний бөхийн тайлбарлагч, засуул Л.Чойжамц нарт хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дэвжээний хамт, олон зохион байгуулагчид, Ивээн тэтгэж дэмжиж дэмжлэг үзүүлсэн нутгийн иргэд бизнес эрхлэгчид Новинка ХХК, Steel Door, XХК Ханхөгшин стейт ХХК болон Аймгийн аварга малчин С.Болд Сумын аварга малчин Д.Ганболд, Б.Бэрдамба, Лхагва Д.Батзориг, нартаа гүн ТАЛАРХАЛ илэрхийлье.Улсын их баяр наадмынхаа бэлтгэлд гарч байгаа Аймгийн заан Мөнхболд Аймгийн харцага О.Үйтүмэн нараар ахлуулсан баг тамирчид болон Аймгийн гоц мэргэн А.Төрболд ахлагчтай шагайн харвааны тамирчдадаа амжилт хүсье.Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж амжилттай сайхан наадацгаагаарай.