“ӨНДӨР ГЭГЭЭН – ДАНШИГ НААДАМ”-ЫН ШАШИН, НОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын төр, нийгэм, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч анхдугаар Богд Занабазарын түмэн өлзий гийсний 390 жилийн ойн “ӨНДӨР ГЭГЭЭН - ДАНШИГ НААДАМ” шашин, номын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ойг зохион байгуулах хорооны дарга Л.Мөнхбаатар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, хамба номун хан Д.Жавзандорж нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Үйл ажиллагаанд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дайшчойлин хийд, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар аймгийн хийдийн 300 орчим лам хуврага нар оролцож, хуран цугларсан сүсэгтэн олонд зориулан ном хурлаа.

Тус арга хэмжээг зохион байгуулахад ЦАГААН ИДЭЭ, АЙРАГ хандивласан сумын нийт МАЛЧИН ИРГЭД болон зохион байгуулалтад гар бие оролцсон ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА ТАЛАРХАЛ илэрхийлье. Та бүхний ажил амьдралд нь сайн сайхныг хүсэж эрүүл энх байхыг хүсэн ерөөе.