ЕСӨНЗҮЙЛ СУМААС ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ-2025 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ ургацын ногоог нэг дороос, үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвөрхангай түншлэл-2025” арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн худалдаанд сумаас Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд Эрээний 4 дүгээр багийн малчин Б.Тогтохжаргал, Гар урлалын төрөлд Мөнхбулаг 2 дугаар багийн иргэн О.Мөнхцэцэг, Эрээний 4 дүгээр багийн Малчин Д.Батбаатар, С.Шүрэнцэцэг нар тус тус оролцсонос #Хүнсний_салбар_шилдэг_бүтээгдэхүүнээр Эрээний 4 дүгээр багийн Малчин Д.Батбаатар, С.Шүрэнцэцэг Тэргүүн байр эзэллээ. Танд болон танай гэр бүлд БАЯР ХҮРГЭЖ сум, орон нутгийн нэрийг алдаршуулсанд тань ТАЛАРХАЛ илэрхийлье. Танд болон танай гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.