Өндөр Гэгээн ЗАНАБАЗАРЫН өлгий нутаг Есөнзүйл сумаас Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн уугуул, суугуул, ахан дүүсдээ зориулсан жил болгон зохион байгуулагддаг налгар намрын АЙРАГ УУЛГАХ арга хэмжээ Улаанбаатар хот, Жаргалантын ам "Тайж ресорт" амралтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн арга хэмжээнд нутгийн эрдэмтэн алдартан, ахмад настан, залуучууд нийлсэн 100 гаруй хүн хүрэлцэн ирж оролцлоо.
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон нутгийн зон олон та бүхэндаа талархал илэрхийлье Бидний үйл ажиллагааг дэмжиж туслалцаа үзүүлсэн Нутгийн зөвлөлийн хамт олон хувь хүмүүс та бүхэндээ маш их баярлалаа дараа жилийн намар дахин олуулаа цуглацгаая.
Зохион байгуулагч:
ЕСӨНЗҮЙЛ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД