Есөнзүйл сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Тахилганы 1-р баг их хэмжээний цастай өвөлжилт хүндрэх төлөвтэй Мөнхбулагийн 2-р Хайрханы 3-р Эрээний 4-р багууд маань одоогоор цас багатай байна. Тахилга 1-р баг цас ихтэй байгаатай холбогдуулан сумын өвс тэжээлийн нөөцөөс 1-р багт 6.5 тонн өвс 2.5 тонн хивэгийг багийн тэжээлийн фондод хүргэлээ малчдад маань цас ихтэй зам хаагдсан үед бага ч гэсэн дэм болох байх.


