ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

Засаг даргын Тамгын газрын Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаал болох #Нийгмийн_бодлогын_асуудал_хариуцсан_мэргэжилтэн
#Бэлчээр_газар_тариалангийн_асуудал_хариуцсан_мэргэжилтэн нарын ажлын байр зарлагдлаа.
Тусгай шалгалтын бүртгэл:

Бүртгэл эхлэх: 2026.05.21-ний өдрийн 09:00 цаг

Бүртгэл дуусах: 2026.06.04-ний өдрийн 17:00 цаг

Тусгай шалгалтыг 2026.06.09-ний өдөр 8.30 цагаас эхлэн зохион байгуулна.

Тусгай шалгалтад бүртгүүлэхдээ сонгон шалгаруулалтын зарыг сайтар уншиж танилцаад зарын дагуу баримт бичгээ бүрэн гүйцэд, эмх цэгцтэй, тод харагдахуйц байдлаар PDF болгон цахимд оруулах шаардлагатай. Диплом хавсралтын хамт хүчинтэйд тооцогддог болохыг анхааруулья.

Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээлэлтэй Монгол улсын төрийн албаны зөвлөлийн https://se.csc.gov.mn/ шалгалтын цахим систем болон дараах холбоосоор орж танилцана уу. https://se.csc.gov.mn/search?sector_id=02001042